Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн  шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагт товлосон.

Шүүгдэгч Г.Амарбат нэмж өмгөөлөгч авч өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч К.Баурижан шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн учир шүүх хуралдааныг хойшлуулж  2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт товлолоо.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)