Д.Сумъяа олимпод оролцох эрхтэй болов

Олон улсын жүдо бөхийн холбооноос 100 тамирчинд олимпийн эрх олгосноо зарлалаа. Ийнхүү чансаагаараа эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, эмэгтэйчүүдийн эхний 14 байрт эрэмбэлэгдсэн 252 жүдочоос гадна тивүүдийн эрхээр 100 тамирчин олимпийн эрхээ авч байгаа юм.
Олон улсын жүдо бөхийн холбооноос 100 тамирчинд олимпийн эрх олгосноо зарлалаа. Ийнхүү чансаагаараа эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, эмэгтэйчүүдийн эхний 14 байрт эрэмбэлэгдсэн 252 жүдочоос гадна тивүүдийн эрхээр 100 тамирчин олимпийн эрхээ авч байгаа юм. Ази тивээс 20 тамирчин сонгосон бөгөөд жүдочдыг жин, төрөл ялгалгүй жагсааж эхний 20 тамирчинд олимпийн эрх олгожээ. Гэхдээ улс тус бүрээс нэг тамирчин сонгосон байна. Үүний дагуу манай улсаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 350 оноогоор 27 дугаар байрт эрэмбэлэгдсэн ОУХМ Д.Сумъяа 100 тамирчны тоонд багтаж, Лондоны олимпийн наадамд зодоглохоор боллоо. Ийнхүү манай жүдо бөхийн шигшээ багийн тамирчид эрэгтэй дөрөв, эмэгтэй таван хүний бүрэлдэхүүнтэй Лондон явахаар болжээ.

Олимпийн эрх авсан жүдочид:
Эрэгтэй:
60 кг: Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн
Эмэгтэй:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа
-78 кг: П.Лхамдэгд
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)