В.ПУТИН Б.ОБАМАТАЙ УУЛЗАХААС ТАТГАЛЗЛАА
- 2012-05-11
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай “Кэмп дэвид”-д уулзахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа уулзалтыг зохион байгуулж буй Б.Обаматай өнгөрөгч лхагва гаригт утсаар ярихдаа хэлсэн байна. “Кэмп дэвид” нь Цагаан ордны тэргүүний нийслэлээс гаднах өргөө юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай “Кэмп дэвид”-д уулзахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа уулзалтыг зохион байгуулж буй Б.Обаматай өнгөрөгч лхагва гаригт утсаар ярихдаа хэлсэн байна. “Кэмп дэвид” нь Цагаан ордны тэргүүний нийслэлээс гаднах өргөө юм. Энэ сарын 18-19-ний өдрүүдэд Мэрилэнд муж дахь “Кэмп дэвид”-д “Их найм”-ын уулзалт болохоор товлогдсон билээ. Б.Обама өнгөрөгч гуравдугаар 4-нд болж өндөрлөсөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш В.Путиныг энэ уулзалтад урьж байгаагаа нэг бус удаа хэлсэн юм. Үүний сацуу тэрбээр В.Путинтай ганцаарчлан уулзаж ярилцахыг хүсч буйгаа илэрхийлж байв. В.Путин ч Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа болох уг уулзалтад оролцохоо мэдэгдэж түүнтэй биечлэн уулзахад таатай байх болно хэмээж байсан юм. “Их найм”-д АНУ, ОХУ, Их Британи, Франц, Герман, Итали, Япон, Канад улс багтдаг бөгөөд уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Германы канцлер Ангела Меркель, Италийн Ерөнхий сайд Марио Монти, Японы Ерөнхий сайд Ёшихико Нода, Канадын Ерөнхий сайд Стивен Харпер нар оролцох нь тодорхой болоод байна. Харин Францыг төлөөлж тус улсын шинэ Ерөнхийлөгч Франсуа Холланд оролцох бололтой. Энэ сарын 6-нд болж өндөрлөсөн Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаас өмнө “Их найм”-ын уулзалтын нэрсэд Францын Ерөнхийлөгч Николя Саркозийн нэр багтаж байв.
Харин ОХУ-аас уг уулзалтад Ерөнхий сайдаар сонгогдоод удаагүй байгаа экс Ерөнхийлөгч Дмитрий Медведев оролцоно гэж В.Путин хэлсэн байна. Түүнчлэн уг уулзалтад Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Херман Ван Ромпей, тус холбооны Комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозу нар оролцох юм байна. “Их найм” буюу эдийн засгаараа тэргүүлэгч найман орны бүлэг энэ удаагийн уулзалтаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүгийн асуудлаар хэлэлцэх аж. Цагаан ордноос мэдээлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Шинэ Засгийн газрын бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг шийдэх хэрэгтэй байна. Тиймээс төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулахаар боллоо” гэж хэлсэн байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Б.Обама В.Путин рүү утасдаж Ерөнхийлөгчийн тангараг өргөсөнд баяр хүргэж, уулзалтаар илэн далангүй ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хэдийгээр В.Путин энэ удаа Б.Обаматай уулзах боломжгүй болсон ч удахгүй өөр нэг дээд хэмжээний уулзалтын үеэр түүнтэй нүүр учирна гэдгээ хэлж, харилцан тохиролцжээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байснаар “В.Путин “Кэмп дэвид” дэх уулзалтын үеэр Б.Обаматай тусдаа уулзахдаа хэд хэдэн чухал асуудал хөндөнө. Үүний дотор АНУ, НАТО-гийн Европод байрлуулж буй пуужингийн хамгаалалтын систем байна. В.Путин энэ асуудлаар нэлээн нухацтай ярилцахыг хүсч байгаа” гэсэн юм. Кремлийн зарим улстөрч “АНУ, НАТО зүүн Европ буюу ОХУ-ын баруун хилийн дагуух орнуудад пуужингийн хамгаалалтын систем хэдийнэ суурилуулаад эхэлсэн. Барууныхан ОХУ болон барууны орнуудын хоорондох газар нутагт пуужин эсэргүүцэх, илрүүлэх системийг олноор нь байршуулахаар чармайж байгаа нь цаанаа Москваг аюулгүй болгох зорилготой” гэж мэдэгдэн, Вашингтоныг буруушаадаг байна. Энэ асуудлаас гадна ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантай явагдсан гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд удаа дараа мэдээлсэнд дургүйцэж байгаагаа В.Путин мэдэгдэж, АНУ-ыг Оросын дотоод хэрэгт хэтэрхий хөндлөнгөөс оролцож байна гэж шүүмжилсэн. Хэ дий гээр ирэх зургадугаар сарын 18-19-нд Мек сикийн Лос-Кабос хо тод болох “Их 20”- ын уул залтад В.Путин, Б.Обама нар уулзана гэж байгаа ч ирэх арваннэгдүгээр сар хүртэлх олон ул сын дээд хэмжээний уулзалт, форумд В.Пу тин оролцох эсэх нь одоо ч эргэлзээтэй байгаа юм. В.Путин Ерөнхийлөгчийн танга раг өргөж үүрэгт ажилдаа орсон даруйд урьд өмнөхөөс их ажлаар өөрийгөө “дарсан”. Энэ нь түүнийг ирэх жилүүдэд толгой өндийх завгүй, цаашлаад ямарваа нэг уулзалт, арга хэмжээнд оролцох боломжгүй ч болгож мэдэх гэнэ. Дашрамд дурдахад, энэ оны сүүлээр болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх Митт Ромни ялалт байгуулна гэсэн дүнг нэлээд хэдэн судалгааны байгууллага гар гажээ. Улстөрийн хэд хэдэн судалгааны бай гуул лагын тооцоогоор Митт Ромни Ард чилсан намын өрсөлдөгч Барак Обамаг ирэх сон гуульд 1-5 хувийн саналын зөрүүгээр ялах гэнэ. Үүнтэй зэрэгцэн нэр хүнд бүхий зарим судалгааны байгууллагын судалгаагаар Барак Обама ялна гэсэн дүн гарсан байна. Жишээ нь, дэлхийд алдартай “Ассошейтэд Пресс” агентлагийн өнгөрөгч 3-7-ны өдрүүдэд явуулсан судалгаагаар ирэх сонгуульд Б.Обама М.Ромниг 50:42 гэсэн харьцаагаар ялах аж. Хэр вээ Францын Ерөнхийлөгчийн сонгууль шиг явдал болбол Б.Обама Н.Саркози шиг хоёр дахиа сонгогдож чадахгүй. Нөгөөтэйгүүр Франсуа Холландын ялалт хоёр дахь удаагаа сонгогдохоор өрсөлдөж буй, сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр Ерөнхийлөгчийг ялж болдгийг дэлхий нийтэд дахин харуулсан юм. Хэрвээ Б.Обама ялагдал хүлээвэл В.Путинтай дахин уулзаж чадахгүй билээ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)