Машины дугуйнд адууны өлөн гэдэс, зэс нуун далдалж хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны өдөр Экспортын хяналтын талбайд хууль хяналтын байгууллагатай хамтран "56-99 УБТ", " 85-11 УБИ" улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрчээ. Тухайлбал дээрх машины дугуйны завсарт 574 кг адууны өлөн гэдэс, 1,2 тонн зэсийг хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлжээ. 

Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт, шалгалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд явуулж байгаа учраас зөрчлүүдийг цаг алдалгүй илрүүлэн, шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)