Алга болсон онгоц осолджээ

ОХУ-д үйлдвэрлэсэн “Сухой Супержет 100” онгоц өнгөрөгч лхагва гаригт Индонезэд алга болжээ. “Онгоц тус улсын нийслэл Жакарта хотоос холгүй орших гүн ширэнгэн ойн дээгүүр нисч байхдаа гэнэт хяналтын самбараас алга болсон” гэж Индонезийн албаныхан мэдэгдсэн байна. 
 ОХУ-д үйлдвэрлэсэн “Сухой Супержет 100” онгоц өнгөрөгч лхагва гаригт Индонезэд алга болжээ. “Онгоц тус улсын нийслэл Жакарта хотоос холгүй орших гүн ширэнгэн ойн дээгүүр нисч байхдаа гэнэт хяналтын самбараас алга болсон” гэж Индонезийн албаныхан мэдэгдсэн байна. Онгоц хөөрснөөс 50 минутын дараа алга болсон бөгөөд 48 хүн тээвэрлэсэн онгоцыг осолдсон гэж үзэн эрлийн багийг радарын дэлгэцээс онгоц алга болсон бүс нутаг уруу илгээсэн ч тэд саяхныг хүртэл ямар нэгэн ул мөр олоогүй байв. Харин хамгийн сүүлийн мэдээгээр тус улсын телевиз уг бүс нутаг буюу Салак хэмээх асар өтгөн ой бүхий өндөр уулын хажуу энгэрт осолдон, модонд тээглэж үлдсэн онгоцны нэг хэсгийг үзүүлжээ. Онгоцыг алга болох үеэр далайн төвшнөөс дээш 2000 гаруй метр өндөр уг уулархаг бүс нутагт манан татсан байсан гэнэ. Индонезийн албаныхан сэтгүүлчдэд онгоцны зөвхөн нэг хэсгийг харуулсан байна. Одоогоор уг онгоцны үлдэгдэл Оросын “Сухой Супержет 100” онгоц эсэх нь хараахан тодорхой бус байгаа бөгөөд Оросын сэтгүүлчид “Сухой Супержет 100”-ийн үлдэгдэл мөн гэж таамаглаж байна. Онгоцонд 48 хүн сууж явсны найм нь хөлгийн багийнхан буюу Оросын иргэн байжээ. Харин үлдсэн 40 зорчигчийн дийлэнх нь индонезчүүд байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын Онцгой байдлын дарга болон бусад албаны хүмүүс Индонезод очсон байна.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)