Дээд лигийн тэмцээн эхэллээ

 Монголын сагсан бөмбөгийн холбооноос 17дахь жилдээ зохион байгуулж буй “Пэпси” дээд лигийн аварга шалгаруулах тоглолт Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Өчигдөр финалд шалгарсан “Хүлгүүд” болон “Буллс” багийн эхний тоглолт болов.
 Монголын сагсан бөмбөгийн холбооноос 17дахь жилдээ зохион байгуулж буй “Пэпси” дээд лигийн аварга шалгаруулах тоглолт Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Өчигдөр финалд шалгарсан “Хүлгүүд” болон “Буллс” багийн эхний тоглолт болов. “Хүлгүүд” эхний үед 20:10-ын харьцаагаар илүүрхэж байсан бол нэгдүгээр үеийн сүүлийн дөрвөн минутын турш аль ч баг нь оноо аваагүй. Хоёрдугаар үед Ч.Картер сэлгээний сандалд шилжсэний дараа “Хүлгүүд”-ийн талбайн хамгаалалт эрс муудсан юм. Үүнийг эсрэг багийн Баттөр, Д.Хэдли нар тун чадварлаг ашиглаж онооны зөрүүг 34:31 болгон ойртуулж чадсан. “Буллс” гуравдугаар үед тоглолтдоо орж оноогоор илүүрхсэн ч дараагийн хэсэгт өрсөлдөгч баг сайн тоглосноор аваргын эхний цувралд ялалт байгууллаа. Ийнхүү дараагийн тоглолт ирэх ням гаригт Спортын төв ордны “А” зааланд болохоор товлогдов.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)