Шинээр бүртгэгдсэн халдварын 527 нь Улаанбаатарт, 2213 нь орон нутагт илэрчээ
- 2021-08-31
- Нийгэм
- 0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.
Сүүлийн 24 цагт 2740 хүнээс халдвар илэрч, 2287 хүн эдгэрчээ. Мөн зургаан иргэн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 527 нь Улаанбаатарт, 2213 нь орон нутагт илэрчээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 13,894 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн ажиглалтад 16,448 хүн байна. Мөн 2121 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 433 жирэмсэн эх эмчилгээ хийлгэж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

