Л.Энх-Амгалан: МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МҮИС сургуулийн нэрийг хурааж авна гэж мэдэгдсэн. Учир нь МҮИС, МУИС-тай андуурагдаж, иргэдэд төөрөгдөл үүсгэж байна. Тиймээс үндэсний гэдэг нэрийг цаашид ашиглуулахгүй гэсэн юм. Тэгвэл өнөөдөр МҮИС-иас БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг нэр хүндэд халдсан, уучлалт гуйхыг шаардаж, шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч.

Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй... гэжээ.

Б.Анхаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (64.119.16.244)

    2021-09-03

    Тоо хөөсөн боловсролыг бизнес болгосон сургууль.

  • Зочин (59.153.114.121)

    2021-09-02

    Улсад бүртгэлтэй юм бол хуулийн дагуу нэрээ авчээ Хөдөөний хүүхэд улсын үндэсний гэсэн 2 үг ялгахгүй төөрлөг гэвэл дором жлол Хувийн сургууль гэж онцлон өгүүлсэн нь ялгаварлан.гадуурхсан хэрэг

  • Зочин (66.181.161.68)

    2021-09-02

    Энэ сургуульд суралцаад төгссөн одоо сурч байгаа оюутнууд одоо яах вэ одоо хичээл нь орлоо

    2021-09-02

    Тоо хөөсөн боловсролыг бизнес болгосон сургууль.