ЭМЯ: Улаанбаатар хотод 810, хөдөө орон нутагт 2828 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 3638 хүнээс халдвар илэрч, гурван хүн Ковид19-ийн халдвараар амиа алджээ.

Улаанбаатар хотод 810, хөдөө орон нутагт 2828 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хоногт 2554 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн хяналтаас гарлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 16 226 хүнээс 283 хүний биеийн байдал нь нэн хүнд байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай