Дайчлагдан ажилласан резидент эмч нарт шагнал гардууллаа
- 2021-09-03
- Нийгэм
- 1

2020 оны 3 сард Коронавируст халдвар /КОВИД -19/ анх гарсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл резидент эмч нар суралцах хугацаандаа ковидын эсрэг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан хариу арга, хэмжээ, тусламж, үйлчилгээ, тусгаарлан ажиглах байранд дайчлагдаж байна. 2021 оны эхний 7 сарын байдлаар 5521 резидент эмч дайчлагдсан байна.
Дайчлагдан ажилласан, ковидын халдвар авсан, улаан бүсэд ажилласан резидент эмч нарт ЭМС-ын тушаалаар нийт 550 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, хоолны мөнгөнд 298 сая төгрөг олгон, дайчилгааны хугацаанд нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангаж, улсын төсвийн санхүүжилтээр суралцаж буй орон нутгийн резидент эмч нарыг дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөх зэрэг зохицуулалтыг бодлогын түвшинд хэрэгжүүллээ.
ЭМС-ын тушаалаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг зохион байгуулсан тусламж, үйлчилгээ, тусгаарлан ажиглах байранд дайчлагдан ажилласан 60 резидент эмчийг ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр шагнаснаас төлөөлөл болгон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 12 резидент эмчид өнөөдөр шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулав.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Г.Батсүрэн, Улсын онцгой комиссын шуурхай штабын А.Саранцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын хурандаа О.Чингэсболд нар оролцож резидент эмч нарт хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллахыг хүслээ.
Мөн дайчлагдан ажилласан, төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалтын багц цаг биелүүлсэн эхний ээлжний 92 резидент эмчид ЭМС-ын 2021 оны А/ 489 дүгээр тушаалаар эмчлэх эрхийн зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар олгон, эмчлэх эрхийн зөвшөөрлийг резидент эмч нар гардууллаа. Цаашид дайчлагдан ажилласан резидент эмч нарт мөн олгохоор төлөвлөж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

Сэтгэгдэл (1)
(197.211.58.62)
Бүгдээрээ энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломж танд байна. Фортис эмнэлэг нь бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байгаа бөгөөд тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ олж авах, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com