ЭМЯ: Халдварын 3963 тохиолдол шинээр бүртгэгдэж, 8 хүн нас барлаа
- 2021-09-07
- Нийгэм
- 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагт шинээр 3963 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1383, орон нутагт 2580 хүнээс халдвар илэрчээ.
Нийтдээ 20 439 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 2687 нь хүүхэд аж. Мөн 266 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сүүлийн хоногт 41-80 насны найман хүн амиа алджээ.
Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг эмнэл зүйн шинжээр нь ангилбал,
- Хөнгөн: 13 771
- Хүндэвтэр: 5039
- Хүнд: 1363
- Нэн хүнд: 366

