Амь үрэгдэгсдийн ар гэрт 50 сая доллар олгоно

Индонезийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавдугаар сарын 9-ний өдөр осолдсон ОХУ-ын “Сухой супержет-100” онгоцонд зорчиж явсан зоригчдын цогцсыг зөөж эхэлсэн талаар мэдээлжээ.

Индонезийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавдугаар сарын 9-ний өдөр осолдсон ОХУ-ын “Сухой супержет-100” онгоцонд зорчиж явсан зоригчдын цогцсыг зөөж эхэлсэн талаар мэдээлжээ.
 
Оросын блогч Сергей Долягийн мэдээлснээр Жакартад эрлийн ажиллагаа үргэлжилж буй бөгөөд өнөөдрийн байдлаар амиа алдагсдын цогцсыг дөрвөн контейнерт байрлуулсан байна.
 
Өнгөрөгч баасан гаригт Салак уулнаас 12 зорчигчийн цогцсыг гарган авчээ.
 
Эрлийн багийн ахлагч Эко Прасьтьо “Жакарта пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Талийгаачдын цогцос нэг нь ч бүтэн байдлаар олдоогүй. Бид эрэмдэглэгдэж, зэрэмдэглэгдсэн цогцсууд л харсан. Осол болсон газраас 200-300 метрийн зайтай газраас цогцсуудыг олсон” хэмээн ярьжээ.
 
"Сухой супержет-100” онгоцны ослын улмаас амиа алдагсдын төрөл төрөгсөд амь насны даатгал болгож 50 сая долларын нөхөн төлбөр авах юм байна. Энэ талаар Индонез дэх Оросын авиа концерноос мэдээлжээ.

Д.Эрдэнэтуяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)