ЭМЯ: Халдварын 3677 тохиолдол шинээр бүртгэгдэж, 6 хүн нас барлаа
- 2021-09-08
- Нийгэм
- 0

Цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл ирүүллээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,677 тохиолдол бүртгэгдсэнээс орон нутагт 2208, Улаанбаатар хотод 1469 хүнээс халдвар илэрчээ. Улсын хэмжээнд 19 440 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 2866 нь хүүхэд ажээ. Мөн 276 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сүүлийн хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 61-80 насны зургаан хүн амиа алдлаа. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн нас баралт 982 болж буй.

