Уго Чавес эх орондоо эргэн ирлээ

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес 11 өдрийн турш эмчилгээ хийлгэсний дараа Кубээс эх орондоо эргэн ирлээ. Тэрээр энэ талаар өөрийнхөө твиттер хуудсанд мэдээлсэн байна.

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес 11 өдрийн турш эмчилгээ хийлгэсний дараа Кубээс эх орондоо эргэн ирлээ. Тэрээр энэ талаар өөрийнхөө твиттер хуудсанд мэдээлсэн байна.
 
Улмаар “Эх орондоо ирлээ. Маш өөдрөг сэтгэлтэйгээр. Амьдрах ч болно, ялах болно” хэмээн бичжээ.
 
Өнгөрсөн онд хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэж байгаа тэрээр 2011 оны 10 дугаар сард “Хорт хавдрыг яллаа” хэмээн мэдэгдэж байсан билээ.
 
Хамгийн сүүлд тэрээр Куба улс руу дөрөвдүгээр сарын 30-нд ниссэн байна.
 
Сураг чимээгүй байсан Уго Чавесийг санаатай, эсвэл санамсаргүйгээр “нас барсан” хэмээн Венесуэлийн телевизээр мэдээлсэн удаатай. Тэрээр ийнхүү үхээгүйгээ батлан эх орондоо иргэн иржээ.

Д.Эрдэнэтуяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)