ЭМЯ: Халдварын 3680 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт шинээр 3680 тохиолдол бүртгэгдлээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод 1381, орон нутагт 2299 хүнээс халдвар илэрчээ. 

Нийтдээ 20 722 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 3185 нь хүүхэд аж. Сүүлийн хоногт 41-80 насны арван хүн халдварын улмаас амиа алджээ. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс 1547 хүний биеийн байдал хүнд, 284 хүн нэн хүнд байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай