ЭМЯ: Шинээр 2939 тохиолдол бүртгэгдэж, 4825 иргэн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагт шинээр 2939 тохиолдол бүртгэгдэж, 4825 иргэн эдгэрчээ.

Батлагдсан тохиолдлын 1404 нь Улаанбаатарт, 1534 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн энэ хугацаанд 21-80 насны 10 хүн энджээ. 

Эмнэлэгт 20 702 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 315 хүний биеийн байдал нэн хүнд байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай