Гадаадад зорчих иргэд PCR шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд өгнө

Гадаад улс руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөхийг шаардаж байгаа талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлсэн. 

Тэгвэл гадаад улс орон руу зорчих иргэд нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Интермед эмнэлгийн лабраторид 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн төлбөртэй өгөх нь. Шинжилгээний хариуг нислэг үйлдэхээс өмнө 24 цагийн дотор багтаан англи, монгол хэл дээр хэвлэн авах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)