Баяр амралтын өдрөөр Монгол, Хятадын Хилийн авто замын боомтуудыг ажиллуулах талаар тохиролцлоо

Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021 оны сүүлийн хагас жилийн хугацаанд хэрхэн ажиллах талаар  дипломат шугамаар харилцан тохиролцлоо.

Тус  харилцан тохиролцоонд Монголын талын баяр амралтын өдөр /Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр - 11 дүгээр сарын 26, Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн), Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр - 12 дугаар сарын 29/ -үүдэд хилийн Булган-Такашикэн, Булган-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг зэрэг хилийн авто замын боомтуудыг ажиллуулахаар боллоо гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)