ЭМЯ: Шинээр 3234 тохиолдол бүртгэгдэж, 4767 иргэн эдгэрлээ
- 2021-09-16
- Нийгэм
- 0

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагт шинээр 3234 тохиолдол бүртгэгдэж,4767 иргэн эдгэрчээ.
Батлагдсан тохиолдлын 1785 нь Улаанбаатарт, 1449 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн энэ хугацаанд 21-80 насны найман хүн энджээ.
Эмнэлэгт 21 075 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 327 хүний биеийн байдал нэн хүнд байна. Харин гэрийн ажиглалтад 48 600 хүн байгаа аж.

