ЭМЯ: Шинээр 2893 тохиолдол бүртгэгдэж, 5392 эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагт шинээр 2893 тохиолдол бүртгэгдэж, 5392 иргэн эдгэрчээ.

Батлагдсан тохиолдлын 1411 нь Улаанбаатарт, 1482 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн энэ хугацаанд 41-80 насны 13 хүн энджээ. Ингэснээр Ковид19-ийн шалтгаант нас баралт 1023 боллоо. 

Эмнэлэгт 21 497 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 355 хүний биеийн байдал нэн хүнд байна. Харин гэрийн ажиглалтад 54 851 хүн байгаа аж. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай