Гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас  ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага” онолын болон Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалтууд үргэлжилж байна.

Алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн судалгаа, хайлтын ерөнхий зураглалыг гаргаж, усны гүнд эрэл хайгуул, хяналтын багажтай хэрхэн ажиллах талаар ОХУ-ын алба хаагчдаас харилцан туршлага солилцож байна.

Мөн хоёр улсын аврагч шумбагчдын гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж, аюулгүйн ажиллагааны талаар мэдлэгээ хуваалцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)