Жагсаал хавтгайрвал “хөл хорьж” болзошгүй

Цар тахал гарснаас хойш Засгийн газар, Улсын онцгой комиссоос дөрвөн удаа хатуу хөл хорио тогтоосон. Энэ арга хэмжээ нь тодорхой хугацаанд хүн ам, газар нутгийг хамарч халдварт өвчин тархахаас сэргийлэх, халдварыг анх гарсан голомтод нь барих, хяналтад авахад чиглэдэг. 
 

Эхлээд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хөл хорих арга хэмжээг авч байв. Хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас 28 хоногийн хатуу хөл хорио тогтоосон.
Түүнээс хойш хөл хорионоос зайлсхийж ирсэн. Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан “...Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал” хэмээн Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн.

 

Ер нь бол Засгийн газрын зүгээс вакцинжуулалт дээр нэлээд анхаарч, өнгөрсөн зуныг хөл хориогүй өнгөрөөгөөд, есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг танхимаар хичээллүүлж эхлүүлсэн. 
Тэгвэл уржигдар болж өнгөрсөн Засгийн газрын хуралдаан дээр хөл хорионы асуудал яригджээ. Учир нь АН-ын зүгээс өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах талаар зар тараагаад байгаатай холбоотой ажээ. 

 

Эх сурвалжийн мэдээллээр Засгийн газрын гишүүд “...Эдийн засгийг сэргээх тодорхой арга хэмжээ авч, үйлдвэрлэл, үйлчилгээг үе шаттай нээж, энгийн амьдрал руу шилжих алхмыг хийж байгаа. Ийм үед АН улс төрийн зорилготой хавтгайрсан жагсаал зохион байгуулж нийгэмд тогтворгүй байдал үүсгэхүйц нөхцөл үүсвэл хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй” гэсэн байр суурь дээр нэгджээ. 
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн жагсаал хавтгайрвал “хөл хорьж” болзошгүй юм байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (112.72.15.74)

    2021-10-01

    Яг үнэн!

  • (192.82.82.102)

    2021-10-01

    Анхнаасаа л хөл хорьж байхгуй яасан юм худлас ард түмэн ард гэж худлаа шуураад л ард түмэн гэж худлаа попорвол өвчин дийлдэхгүй бна шүү дээ сайн хатуу хөл хорио тогтоо эсьэл бүр зөнд нь хаяаад орхи ард түмэн өөрсдөө мэдэж бгаа биз хүний үгэнд ордоггжй хүмүүс

    2021-10-01

    Яг үнэн!

  • Иргэн (192.82.69.233)

    2021-10-01

    Өөрсдөө шүүмжлэл сонсож, шаардлага авахгүй байж байвал ард түмний амьдрал хамаагүй гэсэн логикоор явсаар Монгол элгээрээ хэвтлээ.Одоо бас цааш нь үргэлжлүүлэх юм уу.