Мексикээс 49 хүний зэрэмдэглэсэн цогцос олдлоо
- 2012-05-14
- Дэлхий
- 0
Мексикийн цагдаагийн газрынхан улсын гурав дахь томоохон хот Монтерригийн авто замын ойролцоогоос 49 хүний хэрцгийгээр зэрэмдэглэж, хөнөөсөн цогцсыг олсон байна.

Мексикийн цагдаагийн газрынхан улсын гурав дахь томоохон хот Монтерригийн авто замын ойролцоогоос 49 хүний хэрцгийгээр зэрэмдэглэж, хөнөөсөн цогцсыг олсон байна.Тэдний 43 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй хүний цогцос байсан болохыг тогтоосон бөгөөд хар уутанд хийж хаясан байжээ.
Цагдаагийнхан тус хэрцгий үйлдлийг хар тамхины хэрэгцээг хангахыг шаардан, улмаар шаардлагыг нь биелүүлээгүйд уурсч, үй олноор нь хөнөөсөн хэрэг байх хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ.
Харгис аллага ар араасаа цувран үйлдэгдэж байгаад нутгийн оршин суугчид ихэд айж цочирдож байгаа бөгөөд АНУ-тай хиллэдэг зүүн хойд хэсгийн нутаг дэвсгэрээс хайр найргүй зэрэмдэглэж, амь насыг нь хөнөөсөн 23 хүний цогцос сар гарсан даруйд мөн олдсон юм.
Мексикийн Ерөнхийлөгч Фелип Калдерон хар тамхины төлөө харгис хэрцгий авирлагчдын тус үйлдлийг цэрэг цагдаагийн хүчээ нэгтгэн, зогсооно гэдгээ амласан байна.
Дэлхийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд хар тамхинаас үүдэлтэй тус хэргийн улмаас 47000 гаруй гэм зэмгүй иргэн амь насаа алдсан байна.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)