Жолооны үнэмлэхээ мартсан, хаяж гээгдүүлсэн бол цахим жолооны үнэмлэхээ шалгуулж, замын хөдөлгөөнд оролцоорой

Хиймэл оюун ухаан суурьтай, иргэнд зориулсан платформ буюу E-Mongoliа шинэчилсэн хувилбар ашиглалтад орлоо. Иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд багтах бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолтуудаа ч энэхүү системээс авах боломжтой юм.

Шинэчлэгдсэн “E-Mongolia” системд бүртгүүлж, нэвтрэн орсон хүн бүрийн иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн мэдээлэл нь цахим хэлбэрээр байршсан байна. Тухайлбал, жолооч та ямар нэгэн тохиолдлоор жолооны үнэмлэхээ мартсан эсвэл хаяж үрэгдүүлсэн бол E-Mongolia аппликейшнээс цахим жолооны үнэмлэхээ цагдаагийн алба хаагчид үзүүлэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой болж байна.

E-Mongolia шинэчилсэн хувилбарын бүртгэл хэсэгт байрлах жолооны үнэмлэх “нэмэх” гэсэн сонголт дээр дарснаар таны үнэмлэх цахим системд шилжих юм.

“E-Mongolia” системд нэвтрэх заавар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)