Үр тарианы хураалт 23.3 хувьтай байна
- 2021-10-05
- Нийгэм
- 0

Өнөөдрийн байдлаар 54.5 мянган га талбайг ангилан хадаж, 87 мянган га-аас 124.4 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-аас 122.8 мянган тонн төмс, 5.7 мянган га-аас 67 мянган тонн хүнсний ногоо, 18.5 мянган га-аас 48 мянган тонн тэжээлийн ургамал, 20.9 мянган га-аас 12.9 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Ингэснээр үр тарианы хураалт 23.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 61-65 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ
Цаг уурын байгууллагаас авсан мэдээллээр өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. Харин аравдугаар сарын 7-ны өдрөөс баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Аравдугаар сарын 8-ны өдөр, 8-9-нд шилжих шөнө, 9-ний өдөр газар тариалангийн бүс нутгуудаар ахиу хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул тариаланчдад онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)