Ц.Сэрээтэр олимпийн шүүгчээр Ажиллана

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны шүүгчдийн зөвлөлөөс “Лондон-2012” олимпийн наадмын чөлөөт, сонгомол бөхийн тэмцээний шалгуурт тэнцсэн шүүгчдийн нэрсийг зарлалаа. Нийт 57 шүүгч тэнцсэн бөгөөд манай улсаас олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр шүүгчээр ажиллахаар болжээ. 

Өмнө нь зуны олимпийн наадамд 1968 онд О.Цэрэндагва, 1972, 1976 онд С.Магсар, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008 онд А.Басхүү нар чөлөөт бөхийн шүүгчээр ажиллаж байсан түүхтэй. Ц.Сэрээтэр Украин Улсын Киев хотын Биеийн тамирын их сургуулийг 1988 онд дүүргэж чөлөөт бөхийн дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн. 
2007-2008 онд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан бөгөөд одоо Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн даргын албыг хашиж байна.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.9.47.129)

    2012-05-14

    Sumyaa Davgaa 2iin tejeemel banhar Kkkk