Тоосгон гарааш буулгаж чөлөөлсөн газар санал асуулга явуулж тохижилт хийнэ
- 2021-10-07
- Улаанбаатар
- 0

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн гаргасан захирамжийн дагуу тус дүүргийн 4 дүгээр хороо 97 дугаар сургуулийн баруун талд байрлах олон жил зөвшөөрөлгүй байсан 67 ширхэг тоосгон гарааш, 7 дугаар хорооны 41 дүгээр байрны зүүн талд байрлах 22 тоосгон гарааш нийт 89 гараашийг чөлөөлөх ажлыг эхлүүллээ.
Чөлөөлөгдсөн газарт явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоол бүхий иж бүрэн тохижилтыг тус хороодын иргэдээс санал асуулга явуулсны үндсэнд хийж гүйцэтгэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.



Сэтгэгдэл (0)