ШӨХТГ: Шатахууны нөөц тасалдал, хомсдол үүсэх хэмжээнд биш гэдгийг тогтоолоо

2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 17 цагаас хойш цахим орчинд гарсан мэдээлэлтэй холбоотойгоор шатахууны эрэлт ердийн хэрэглээнээс 2-3 дахин өссөн нь агуулахын нөөц багасахад нөлөөлсөн байна. Аж ахуй эрхлэгчид татан авалт хэвийн явагдаж байгаа талаар тайлбар мэдээлэл өглөө.

Иймд шатахуун нөөцийн хяналт шалгалтыг дуусгасан ба нөөц нь тасалдал, хомсдол үүсэх хэмжээнд биш гэдгийг тогтоож, тодорхой хязгаарлалт үүсгэсэн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлэн шалгалтын тайлан, дүгнэлтийг Монгол Улсын Шадар сайд болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүргүүллээ гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)