Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 370 байранд 25788 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 370 байранд 25.788 иргэн байна. Үүнээс нийслэлд 7 тусгаарлах байранд 90, эмнэлгийн 46 байршилд 6605 иргэн, орон нутагт 366 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 19183  иргэн байна.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3260  иргэн нэмэгдэж, 2798 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 36  иргэн шилжин эмчлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт  3330 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)