Д.Очирбатыг ЭМЯамны ТНБД-ын үүрэгт ажилд нь эгүүлэн томилох шүүхийн эцсийн шийдвэр гарчээ

Гурван жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ. Тухайн үед Д.Очирбат нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн хэмээн удаа дараа мэдэгдэж байсан.

Гурван жилийн хугацаанд үргэлжилсэн энэ хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал энэ оны гурав болон зургадугаар сард болж, шийдвэр нь Д.Очирбатын талд гарч байсан удаатай. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард Улсын дээд шүүхийн шийдвэрээр өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг бататган Д.Очирбатыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох эцсийн шийдвэрийг гаргажээ.
 

Тодруулбал, гурван шатны шүүхээс Д.Очирбатыг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзсэн байна. Тиймээс түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 57 сая төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалыг нь төлүүлж, ажилд нь буцаан томилох шийдвэр гарчээ. Ингэснээр гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу Д.Очирбат нь гурван жилийн дараа эргэж ТНБД-ын албандаа очих эрх зүйн боломж бүрдэж байгаа юм.
 

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар БШУЯамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар БШУЯам болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэн томилж магадгүй байна.
Д.Очирбат нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.8.166)

    2021-10-12

    Та одоо болоо юм биш үү хангалттай хулгай хийсэн биз дэ