Чөлөөтийнхөн гурван аваргаар бүл нэмлээ

Монголын бүх ард түмний спортын ХIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнгөрсөн баасан гаригт Спортын төв ордонд эхэллээ. 
Монголын бүх ард түмний спортын ХIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнгөрсөн баасан гаригт Спортын төв ордонд эхэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Удирдах зөвлөлийн дарга, ОУХМ Д.Сумъяабазар болон клубын дасгалжуулагчид оролцов. 
Нийслэлийн есөн дүүрэг болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, ГовьС үмбэр, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон зэрэг 28 газрын 325 бөх зодоглосон тэмцээний ерөнхий шүүгчээр Б.Төмөрбаатар ажиллахаар болжээ. 
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 55, 74 кг, эмэгтэй 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болов. Улмаар 67 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Б.Оюунсүрэн бэртэл авсан учир тэмцээнийг орхисон. 74 кг-ын жинд ОУХМ Д.Гомбодорж, П.Өнөрбат нар үзэгчдийн анхаарлыг татсан өрсөлдөөнтэй барилдааныг хийж П.Өнөрбат өрсөлдөгчөө нэгдүгээр үед клинч барьцаар хожиж хэсгээсээ шалгарсан юм. 
Спартакиадын хошой аварга цолыг ОУХМ Д.Отгонцэцэг, П.Өнөрбат нар хүртэж ОУХМ Ц.Баярзаяа, Э.Бэхбаяр, спортын мастер Т.Мөнхтуяа нар анх удаа спартакиадын аварга боллоо.
1999 онд зохиогдсон эмэгтэй чөлөөт бөхийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 44 кг-ын жинд 14 настайдаа хүрэл медаль хүртсэн спортын мастер А.Чанцалнямаа 67 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон юм. 
Ийнхүү тэрбээр Бүх ард түмний спартакиадын мөнгө, хүрэл медальт, улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн бөх болов.


Чөлөөт бөхийн тэмцээний эхний өдрийн дүн: 
Эрэгтэй 55 кг 
1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Сүлд” спорт хороо/
2. Гаадангийн Амархүү /Хан-Уул дүүрэг/ 
3. Содномдашийн Батболд /”Аврагч” спорт хороо/ 
3. Дамдинбазарын Цогтбаатар /“Алдар” спорт хороо/ 

74 кг 
1. Пүрэвжавын Өнөрбат /Хан-Уул дүүрэг/
2. Дугарсүрэнгийн Лхагвадорж /Төв аймаг/
3. Доржваанчигийн Гомбодорж /“Хүч” спорт хороо/ 
3. Баатарын Нямбаяр /Сонгинохайрхан дүүрэг/ 

Эмэгтэй 51 кг 
1. Даваасүхийн Отгонцэцэг /Хан-Уул дүүрэг/ 
2. Эрхэмбаярын Даваачимэг /“Хилчин” спорт хороо/ 
3. Баярмагнайн Даваасүрэн /Орхон аймаг/ 3. Пүрэвдоржийн Орхон /Баянзүрх дүүрэг/ 

59 кг 
1. Тунгалагийн Мөнхтуяа /Орхон аймаг/ 
2. Доржийн Нармандах /“Хүч” спорт хороо/ 
3. Гансүхийн Номинзул /Хан-Уул дүүрэг/ 3. Цэндсүрэнгийн Одмаа /”Хилчин” спорт хороо/ 

67 кг 
1. Цэрэндоржийн Баярзаяа /“Хангарьд” клуб/ 
2. Амгаланбаатарын Чанцалнямаа /“Хүч” спорт хороо/ 
3. Отгонбатын Оюунтуяа /“Аварга”, БТДС/ 
3. Эрдэнэцогийн Цогтгэрэл /Сонгинохайрхан дүүрэг/ 

Б.НОМУУН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)