СЕХ-ны санал тоолох төхөөрөмжийг ашиглан ШЕЗ-ийн шүүгч гишүүдийн сонгон шалгаруулалт явуулжээ

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулганы үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нээлттэй сонгох санал хураалтад сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг ашиглалаа.

Энэ нь уг төхөөрөмжийг сонгуулиас бусад сонгон шалгаруулалтад ашигласан анхны тохиолдол юм. Уг үйл ажиллагааг санал тоолох төхөөрөмжөөр зохион байгуулахад түргэн шуурхай, ил тод, найдвартай үр дүнтэй байсан гэсэн үнэлгээг хэрэглэгчдийн зүгээс өгчээ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)