Засгийн газрын хуралдаанаас Л.Халтар сайд хөөгдөв

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна. Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг зогсоосонтой холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам Тээвэр хөгжлийн сайд Л. Халтарыг жолооч нарынхаа асуудлаа шийдэж байж ир гэж Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Улмаар тэрбээр Засгийн газрын хуралдааныг орхисон байна.

Л.Халтар сайдын гаргасан шийдвэрийн улмаас Өмнөговь аймагт 2500 гаруй нүүрс тээврийн жолооч нар сул зогсолтод орж, хурцадмал байдал үүсээд байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)