Замын-Үүд, Эрээний боомтыг хааж, хөл хорио тогтоолоо

Замын-Үүд-Эрээн боомтыг өчигдөр оройноос эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ. Одоогоор ямар шалтгаанаар, хэдий хугацаанд хаасан талаарх албан бичиг ирээгүй талаар Замын-Үүд сумын ЗДТГ-аас мэдээллээ. Аман мэдээллээр Эрээн талд нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн тул бүх жолоочийг шинжилгээнд хамруулсны дараа боомтыг нээнэ гэсэн мэдээлэл байгаа аж.

Энэ талаар Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга У.Баянбилэг “Боомтыг хааж байгаа талаарх албан ёсны мэдээлэл ирээгүй. Гэхдээ өчигдөр оройноос хойш машин авахгүй байна. БНХАУ-ын жолоочоос "Ковид-19" батлагдсан учир хаасан гэх албан бус мэдээлэл байна. Нэг жолоочоос халдвар илэрсэн учир тэнд буй бүх хүнийг шинжилгээнд хамруулна. Үүнд 14-21 хоног шаардана гэсэн. Ямартай ч Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй. Хятадын тал хэрхэн шийдвэрлэхийг л хүлээж байна. Энэ асуудлыг боомтын зөвлөлүүд хоорондоо хэлэлцэж байгаа байх” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)