ЭМЯ: Шинээр 2076 тохиолдол бүртгэгдэж, 6362 иргэн эдгэрлээ

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2076 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлуудын 1113 нь нийслэлд, 963 нь орон нутагт бүртгэгджээ. Харин 21-80 насны 16 хүн өвчний хүндрэлээр эндсэн байна. Ингэснээр нийт нас баралт 1440 боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 6362 хүн эмчлэгдэж эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. 

19628 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 46 789 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай