Д.Сумъяабазар: Би дүүдээ циркийн газар авч өгөөгүй, энэ бол Д.Дагвадоржийн хувийнх нь бизнес

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн Д.Мөнх-Эрдэнэ циркийн гадаа шууд дамжуулалт хийн, циркийг нураах гэж буй талаар мэдээлээд байсан. Энэ асуудлын талаар хотын дарга Д.Сумъяабазар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр "2005 онд циркийн уран бүтээлчид өөрсдөө ирж гуйж байгаад өмч хувьчлалд оролцсон түүхтэй. Түүнээс бид өөрсдийн санаачилгаар хувьчлалд ороогүй юм. Энэ бол Д.Дагвадоржийн хувийнх нь бизнес. Би дүүдээ газар авч өгөөгүй. Газрын албанд Энхманлайд бүх юм нээлттэй байгаа. 1971 онд цирк байгуулагдсан. Энэ төслийг хэрэгжүүлэгчид өөрсдөө хэлж ярьж тайлбарлах хэрэгтэй. Д.Дагвадорж гаднын хүмүүстэй уулзаад, Япон талаас 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Манежийг нь шинэчилнэ. Зочдын байр барих юм билээ. Гэхдээ ковидын улмаас ажил хойшилсон. Циркийн эргэн тойронд орон сууцны хороолол барих зураг төсөл ч гарчихсан байв. Бишрэлтийн Б.Ундармаа, Цандэлэг, Буян Жагаа тал талаас нь шахах гэж байсан.

Надад ашиг сонирхол огт байхгүй. Циркчидтэй та нар очиж уулзаарай. Намайг хуулийн байгууллагаар шалгуулаарай" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.126.90.98)

    2021-10-18

    Albanii hun baij, yamr heruuliin hariult ugsun yum ve? Tolgoinii chadvar hurehgui hezuu baih shig bna uu?