ЭМЯ: Шинээр 1131 тохиолдол бүртгэгдэж, 6146 иргэн эдгэрлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1131 тохиолдол шинээр бүртгэгдэж, 6146 иргэн эдгэрчээ. Мөн 14 хүн нас баржээ. Шинээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 731 нь Улаанбаатар хотод, 400 нь орон нутагт байна.

Үүнээс гадна хэвтэн эмчлүүлж байгаа 18804 хүнээс 3610 нь хүүхэд, 1393 нь жирэмсэн эх байгаа аж. Харин гэрийн хяналтад 59603 хүн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай