Аадар борооны улмаас 40 хүн амиа алдлаа

Хятадын баруун хойд зүгийн Ганьсу мужид хүчтэй аадар бороо орсны улмаас одоогийн байдлаар 40 орчим хүн амь үрэгдээд байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Хятадын баруун хойд зүгийн Ганьсу мужид хүчтэй аадар бороо орсны улмаас одоогийн байдлаар 40 орчим хүн амь үрэгдээд байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Өнгөрөгч пүрэв гаригт орсон мөндөртэй борооны дараа өөр 18 хүн сураггүй алга болжээ. 
Аадар бороонд нийтдээ 350 мянга гаруй хүн нэрвэгдсэний 30 мянга гаруй нь орох оронгүй болсон байна. Аврах албаныхан гамшигт нэрвэгдсэн Ганьсу мужийн Минсиань хэмээх уулархаг, бөглүү бүс нутагт одоог хүртэл очоогүй байгаа аж. 
Тус бүс нутагт 450 мянга орчим хүн амьдардаг байна. Аадар борооны улмаас хөрсний гулсалт үүсч, зам талбай хагарч, байшин барилга, тариалангийн талбай эвдэрч сүйджээ. 
Орон нутгийн албаныхны хэлж буйгаар цаг орчим орсон аадар бороо зарим газарт 70 мм өндөр үер тогтоожээ. Гамшгийн бүсэд нийтдээ 2800 хүн ажиллаж байна.

 Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)