УЕПГ: Д.Хаянхярваагийн албаны бус хувийн оффиссын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, 48 цаг саатуулах арга хэмжээ авсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу өчигдөр орой "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр түүний өрөөнөөс их хэмжээний мөнгө олдсон тухай зураг цахим орчинд тархаад буй.

Өнгөрөгч 2020 оны аравдугаар сарын 12-нд болсон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилсон билээ.

Д.Хаянхярвааг өчигдөр орой /2021.10.18/ саатуулан 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Энэ талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хэвлэлийн албанаас тодруулахад "Прокурорын зөвшөөрлийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өчигдөр орой нэгжлэг хийсэн. Түүнчлэн 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Харин цахим орчинд цацагдаж буй зургийн тухайд албан өрөөнд авсан зураг биш" гэсэн мэдээллийг өглөө.

Өчигдөр шөнө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албаны бус хувийн оффиссын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, 48 цаг саатуулах арга хэмжээ авсан гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийт хэвлэлийн албанаас мэдээлэл өглөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)