ЭМЯ: Шинээр 2153 тохиолдол бүртгэгдэж, 6586 иргэн эдгэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 2153 тохиолдол бүртгэгджээ. Үүний 1147 нь нийслэлд, 1006 нь орон нутагт батлагдсан байна. Харин энэ хугацаанд 21-80 насны 17 хүн тус өвчний хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1518 боллоо. 

Биеийн байдал хөнгөн 52060 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм. Харин эмнэлэгт 18717 хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 3218 нь хүүхэд, 1270 нь жирэмсэн эх байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-9241
  • Хүндэвтэр-6920
  • Хүнд-2197
  • Маш хүнд-359 хүн байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай