Португал, Испани улс Их 20-н гишүүдээс хямралаас гарахад туслахыг хүслээ

Португал, Испани улс Бямба гарагт европын бүсийн хямрал дэлхий нийтийн асуудал болоод байгааг онцлон,  АНУ болон бусад Их 20-н гишүүн орнуудыг энэхүү хүнд байдлаас гарахад нэгдэхийг уриалжээ.Португал, Испани улс Бямба гарагт европын бүсийн хямрал дэлхий нийтийн асуудал болоод байгааг онцлон,  АНУ болон бусад Их 20-н гишүүн орнуудыг энэхүү хүнд байдлаас гарахад нэгдэхийг уриалжээ. Испанийн ерөнхий сайд Жосе Луйс Родригиез Запатеро дэлхийн эдийн засгийн хямралын эсрэг яаралтай арга хэмжээ авах төлөвлөгөөг нэн даруй  гаргаж,  хямрал нүүрлэсэн орнуудыг хямралаас гаргахыг Их 20-н гишүүдээс хүссэн байна. Европод нүүрлээд буй энэхүү хямралыг шийдвэрлэх асуудлыг 11 сарын 3-4-ний хооронд  Францад болох  Их 20-н дээд хэмжээний уулзалтан дээр хэлэлцэхээр болжээ.

Францын Каннес хотод болох уг хурал Европын бүсийн удирдагч орнуудын банкуудын санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, Европын бүсийг хямралаас гаргах сангийн ажлыг сайжруулах, Грект өрийн хямралаас үүдэн бий болсон их хэмжээний хор хохирлыг зогсоох арга хэмжээг авах хүртэл долоо хоногийн турш үргэлжлэх юм.

Ноён Запатеро хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ “Энэхүү арга хэмжээг хэмжээг авахад АНУ болон Төв банк чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ, Хятад, Энэтхэг, Бразил болон бусад Европын улс орнууд, Япон улсын хувь нэмэр их байх нь дамжиггүй” хэмээн хэлсэн байна.

Мөн Португалийн ерөнхий сайд Педро Пассос Коелхо Мексикийн Ерөнхийлөгч Фелифе Калдеронд хандан худалдааны эргэлтээ сайжруулан, санхүүгийн тусламж авах замаар Вашингтон хот хямралын асуудлыг шийдэх боломжтойг Их 20-н гишүүн орнуудын уулзалтын үеэр хэлэхийг хүсчээ.

Эдийн засгийн шинжээчид хямралаас гарах асуудлыг нэг долоо хоног эсвэл сар хэлэлцээд нэг мөр шийдэгдчихгүй гэж үзэж байгаа хэдий ч, Европын холбооны удирдагч орнууд хямралын асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш санхүүгийн зах зээл хүчээ авч эхэллээ.

Орчуулагч-сэтгүүлч
О.Удвал UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)