“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал-2021” бага хурал 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна

“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна.

“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хуралд оролцогчид  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлт, зохицуулалтын шинэ мэдлэг, мэдээлэл технологийн шийдлүүдтэй танилцан, аж ахуйн нэгж, байгууллагууд     ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй тэргүүн туршлагаас суралцаж, ХАБ-ын хүрээнд тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээг хамтдаа эрэлхийлсэн баримт бичиг боловсруулан, хэрэгжилтэд хамтран ажиллах, салбарын цаашдын хөгжил хаашаа чиглэж хамрах хүрээ ямар салбаруудаар өргөжин тэлж байгаа тодорхойлдог онцлогтой.

Энэ удаагийн “Нэн түрүүнд ХАБ-2021” бага хуралд оролцогчид доорх сэдвүүдийн хүрээнд итгэл хэлэлцүүлэх юм.

  • Аюулгүй байдал ба Ковид-19
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. ISO 45001:2018
  • Эрсдэлийн менежмент
  • Дижитал хөгжил ба Аюулгүй байдал
  • Хөдөлмөрийн эрүүл мэнд
  • ХЭМАБ-ын Сургалтын тогтолцоо

“Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурлыг Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль хамтран зохион байгуулж байна.

 “Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, олон нийтэд шууд дамжуулан хүргэх боломжийг бүрдүүлж хуралд оролцох хүсэлтэй иргэдийн оролцох эрхийг нээлттэй болгосон. Тус хуралд МОШПА ТББ-ын Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Улаанбаатар дахь салбарын гишүүд болон 21 аймаг дахь төлөөллүүд оролцож байна. Цахим дамжуулалтыг ШУТИС-ийн  хичээлийн 8 дугаар байрны хурлын танхимаас хийж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.safetyfirst.mnwww.moshpa.mn–ээс авна уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)