ЭМЯ: Шинээр 1744 тохиолдол бүртгэгдэж, 6064 иргэн эдгэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1744 тохиолдол бүртгэгджээ. Үүний 917 нь нийслэлд, 827 нь орон нутагт батлагдсан байна.

Биеийн байдал хөнгөн 51946 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа юм. Харин эмнэлэгт 18764 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 3522 нь хүүхэд, 1259 нь жирэмсэн эх байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-9323
  • Хүндэвтэр-6900
  • Хүнд-2155
  • Маш хүнд-386 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай