А.Брейвик рүү гутал шиджээ

Норвегийн террорист Андерс Брейвикийг шүүх хурлын үеэр түүн рүү хохирогчдын ар гэрийнхний нэг гутлаа шидсэн гэж тус улсын “VG Nett” вэб сайт мэдээлэв. 

Норвегийн террорист Андерс Брейвикийг шүүх хурлын үеэр түүн рүү хохирогчдын ар гэрийнхний нэг гутлаа шидсэн гэж тус улсын “VG Nett” вэб сайт мэдээлэв. 
Шүүх танхим дотор нэгэн залуу А.Брейвик рүү гутлаа шидсэний дараа “Там уруугаа тонил, чи миний ахыг алсан” гэж хашгирчээ. Дэлхийн хамгийн энэрэнгүй хуультай тус улсын хуулиар 77 хүний амь хөнөөсөн А.Брейвик ялын дээд хэмжээ буюу 21 жилийн хорих ял авах аж.
 Түүнийг шүүх хурал өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-нд эхэлсэн юм. Тэрбээр өнгөрөгч 2011 оны долдугаар сарын 22-нд нийслэл Осло хотын төв дэх Засгийн газрын байрны гадаа бөмбөг дэлбэлж найм, Утойя арал дээр дан залуучуудаас бүрдсэн 69 хүнийг буудан хороосон бөгөөд цагдаа нар түүнийг тухайн өдөр нь баривчилсан юм. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)