ЦEГ: С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авахаас өөр аргагүйд хүрч байна

Дуучин С.Жавхлан Сангийн сайдаас 4 тэрбум төгрөг нэхсэн үү эсэх асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Сангийн яаманд ажилладаг гурван гэрчээс мэдүүлэг авсан. Түүний дараагаар албаны утсаар С.Жавхлан руу 11 удаа залгахад ямар ч хариу өгөөгүй. Мөн энэ сарын 20-ны өдөр дуудах хуудас хүргүүлсэн. Ирээгүй. Маргааш нь дахин дуудах хуудас өгөхөд хүлээж аваагүй. Тэгээд өнөөдөр прокурорын дуудах хуудсыг хүргүүллээ. Мөн л хүлээж авсангүй. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авахаас аргагүйд хүрч байна.

Сэтгүүлчийн биед халдсан хэргийн тухайд бид зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажлыг эхлүүлсэн байгаа" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (146.70.42.21)

    2021-10-22

    ЖАВХЛАН ЮМ ДАА