ЭМЯ: 1231 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа
- 2021-10-26
- Нийгэм
- 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1231 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлууд нь дотоодын халдвар бөгөөд 739 нь Улаанбаатар хотод, 492 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 11 хүн нас баржээ. Ингэснээр уг өвчний хүндрэлээр нас барсан хүний тоо 1604 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17806 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 44875 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 5 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн- 8398
- Хүндэвтэр- 6930
- Хүнд- 2113
- Маш хүнд- 365 хүн байна.

