Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2021-2022 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Хөнгөлөлт энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх юм.

Гэр хорооллын хэрэглэгчдийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд хөнгөлөлт тооцогдоно.

Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид:

  1. Стандартын шаардлага хангасан, баталгаажсан тарифт электрон тоолууртай байна
  2. Тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
  3. Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.

Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ гэж тус компаниас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)