К.Роналду “Ла лиг”-т шинэ амжилт тогтоолоо
- 2012-05-15
- Спорт
- 0
Испанийн эзэн хааны “Реал Мадрид” баг “Ла лиг”-ийн тэмцээнд 32 дахь удаагаа түрүүлсэн. Нийслэл хотын багийн тод од Криштиан Роналду энэ улиралд “Ла лиг”-ийн бүх багийн хаалганд гоол оруулсан гайхамшигтай амжилтын эзэн боллоо.

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” баг “Ла лиг”-ийн тэмцээнд 32 дахь удаагаа түрүүлсэн. Нийслэл хотын багийн тод од Криштиан Роналду энэ улиралд “Ла лиг”-ийн бүх багийн хаалганд гоол оруулсан гайхамшигтай амжилтын эзэн боллоо. Криштиан Роналду хоёр хоногийн өмнө болсон тоглолтод “Мальорка”-гийн хаалганд мөргөж гоолдсоноор энэ улиралд “Ла лиг”-ийн 17 багийн хаалганд гоол оруулсан рекорд тогтоосон юм. Тэрбээр энэ улиралд 46 гоол оруулсан бол “Барселона” багийн Лионел Месси 50 гоолоор лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн билээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)