Коронавирусийн 1636 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн энджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1636 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр тохиолдлууд нь бүгд дотоодод бүртгэгдсэн бөгөөд 965 нь Улаанбаатар хотод, 671 нь орон нутагт гарчээ. 

Энэ хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 насны 12 хүн нас барсан байна. Ингэснээр уг өвчний хүндрэлээр нас барсан хүний тоо 1638 боллоо.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,349 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53,095 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн- 8,058
Хүндэвтэр- 6,813
Хүнд- 2,114
Маш хүнд- 364 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай