МЗХ-ны удирдах хороо, дүрмийн өөрчлөлтийг УБЕГ бүртгэж баталгаажууллаа
- 2021-11-01
- Улс төр
- 1

Өнгөрсөн 7 хоногт 100 жилийн түүхтэй Монголын залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн гуравдугаар хуралдаан болов.
О.Гэрэлт-Од ерөнхийлөгчтэй МЗХ-ны залуус 2021 оны 10-р сарын 27-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн 3-р хуралдаанаа албан ёсоор хуралдуулан удирдах хорооны 20 гишүүн буюу 10 дэд ерөнхийлөгч, 10 нарийн бичгийн дарга нарыг шинээр сонгож, дүрмийн өөрчлөлт хийсэн байна.


Харин залуусыг төөрөгдүүлэх хэсэг залуус МЗХ-ны ээлжит бус 7-р их хурал зохион байгуулж холбооны ерөнхийлөгчөөр Б.Сэргэлэнбаатар гэх залууг сонгосон аж. Залуучуудын холбоо ингэж хоёр хуваагдаж байгаад зарим иргэд дургүйцэн, шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд чухам аль нь үнэн болохыг УБЕГ баталгаажуулна.
Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газар МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын зарлан хуралдуулсан 2021 оны 10-р сарын 27-ны өдрийн Үндэсний залуучуудын зөвлөлийн 3-р хуралдааныг хүчин төгөлдөрт тооцож 10.29-ний өдөр Удирдах зөвлөлийн 20 гишүүн болон дүрмийн өөрчлөлтийг бүртгэж баталгаажуулсан байна.


Сэтгэгдэл (1)
(197.211.58.77)
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com